Хөлбөмбөгийн үүсэл Хөл бөмбөг анх үүссэн цаг хугацаа, газар тодорхой бус, харин орчин үеийн хөл бөмбөгтэй төстэй тоглоомыг эрт цагаас тоглож байсныг тогтоосон байна. Хөл бөмбөг анх үүссэн цаг хугацаа, газар тодорхой бус, харин орчин үеийн хөл бөмбөгтэй төстэй тоглоомыг эрт цагаас тоглож байсныг тогтоосон байна. Хөл бөмбөгийн эх орон Англи гэж тооцогддог. Тэнд 1863 онд хөл бөмбөгийн анхны холбоо зохион байгуулагдан тоглолтын анхны дүрмийг боловсруулан нийтэд хүргэсэн байна.
Олон Улсын Хөл бөмбөгийн Холбоо (РIРА) 1904 онд байгуулагдаж, 1908 онд Олимпийн тоглолтын хөтөлбөрт орсон байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1930 оноос 4 жил тутамд нэг удаа зохиогдож ирсэн. Ази Тивийн Хөл бөмбөгийн Холбоо (АРС) 1954 онд байгуулагдаж, 1956 оноос 4 жил тутамд Тивийн аварга, 1967 онд Аварга клубүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулагдаж ирсэн байна.
Монголын өргөн уудам нутгийн ногоон зүлгэн дээгүүр өнхөрч, цэлмэг хөх тэнгэрт нь хөөрч эхэлсэн үе бол 1930-аад он билээ. Энэ үеэс зөвлөлтийн цэрэг, техникийн болон бусад салбарын мэргэжилтнүүд манай оронд уригдан ажиллах болсон ба манай оюутан залуус Зөвлөлт оронд суралцаж эхлэх болсонтой холбоотой. 1931 онд "Биеийн тамир сайжруулах стадион" буюу "Бага цэнгэлдэх"-д анхны тоглолт болж хөдөлмөрчид, залуучуудын дур сонирхолыг ихээр татан энэ спортоор хичээллэхийг уриалан дуудаж байжээ. Энэ үеэс сургууль, үйлдвэрийн газрууд, цэргийн ангиуд зэрэг эрчүүд олноор цугларсан газруудад сайн дурын бүлгэм дугуйлангууд ажиллах болсон.
Хөл бөмбөгийн анхны томоохон тэмцээн 1946 оны 6 сард "Бүх цэргийн спортын тоглолт " нэртэй зохион байгуулагдаж хуягт бригад, нисэх зэрэг цэргийн анги нэгтгэлийн 9 баг оролцож, нисэхийн С.Сандагдорж ахлагчтай баг түрүүлж байжээ. Үүний дараа 1946 онд АХ-ын 25 жилийн ойн баяраар "Цэрэг", "Соёл", "Ард", "Хөдөлмөр" зэрэг спортын сайн дурын нийгэмлэгүүд оролцож улсын чанартай анхны тэмцээн зохион байгуулагдаж "Хилчин" нийгэмлэгийн баг түрүүлж "чемпион", тамирчид нь "рекорд" цол хүртэж байжээ. Жил бүрийн наадмаар спартакиад явуулж 1946-195О онуудад "Хилчин" баг чемпион цолоо хадгалж байсан байна. Спортын гавъяат багш Б.Дашийн санаачлага, удирдлагаар офицерын сургуулийн Ц.Отгон (боксчин) ахлагчтай баг 1947 онд байгуулагдан монголын хөлбөмбөгт зохих хувь нэмрээ оруулж байсан байна.
195О-иад оноос "Соёл" нийгэмлэгийн баг тамирчид улс, хотын чанартай тэмцээнүүдэд хүчээр түрэн гарч ирсэн. Энэ үед "Соёл" нийгэмлэг 3 багтай байжээ (Соёл-1, Соёл-2, Соёл-3). 1959 онд Монголын Залуучууд Оюутны Анхдугаар Их наадам, 1961, 1963 онуудад МБАТСпартакиад, 1964 оноос 2 жил тутам УАШ, жил бүр Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болон "Ардын хувьсгалын ойн", "Залуучуудын үнэн", "Хөдөлмөр", "Улаан-од", Улаанбаатарын мэдээ" сонины нэрэмжит тэмцээнүүдээс гадна улс хоорондын нөхөрсөг уулзалт тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд 1956 онд Өвөр Монголын Хөх хот, Жинин. 1957 онд Улаанбаатар хотуудад нөхөрсөг уулзалт хийснээр гадаад арга хэмжээний эхлэл тавигдаж} мөн онд СнЗ-ийн дэргэдэх УБТСХ-ны урилгаар ЗХУ-аас Спортын гавъяат мастер П.А.Севастьянов ирж Монгол Улсын хөл бөмбөгийн шигшээ багийг анх байгуулсан. БНМАУ-ын шигшээ баг 1958 оноос БНХАУ, ЗХУ, БНУАУ, БНАСАУ-ын багуудтай тоглолт хийж байсан бөгөөд 196О онд Ханой, 1993 онд Шанхай, 1997 онд Пусан, 1998 онд Бангкок хотуудад Азийн соииалист орнуудын болон Зүүн Азийн, Азийн зуны 13-р тоглолт зэрэгт оролцож байв. 1959 оны 10 сарын ЗО-нд Монголын Хөл бөмбөгийн Холбоо, шигшээ багийн тамирчдын санаачлагаар анх байгуулагдан дарга, нарийн бичиг, дасгалжуулагч-шүүгчдийн зөвлөл, хүүхэд-залуучууд, сурталчилгаа, техникийн комисс зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн ба 1996 оноос жил бүр үндэсний ЛИГИ-н тэмцээн зохиогддог боллоо.
1998 онд Монголын Хөл бөмбөгийн Холбоо Азийн болон, Олон Улсын Хөл бөмбөгийн Холбоонд гишүүнээр элссэн байна. Монголын үндэсний шигшээ баг 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтонд 2001 оны 2-р сард анх удаа оролцсон байна. МХХолбоо Монголд энэ спортыг хөгжүүлэхээр өсвөрийн хөл бөмбөгчдийн дунд олон шатны уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж сургууль, компаниудын дэргэд 10 гаруй клуб байгуулан 13-15, 16-18 насны ангиллаар орон тооны бус шигшээ багуудыг хичээлүүлж, өсвөр-залуучууд-насанд хүрэгчид-ахмад гэсэн ангиллаар сургалт, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулан монголын хөл бөмбөгчдийн амжилтыг Тив дэлхийн улс орнуудын түвшинд хүргэхээр зорин ажиллаж байна.
Тоглолтын дүрмээс Нэг баг 11 тоглогчийн бүрэлдэхүүнтэй, талбайд 11 тоглогч, 1 хаалгач тоглоно. Хөлбөмбөгчдийг тоглох үүргээр нь хаалгач, довтлогч, хагас хамгаалагч, хамгаалагч гэж ангилна. Нэг тоглолт 45 минутаар 2 үе тоглоно Тоглолтыг талбайн 1, шугамын 2 шүүгч шүүн явуулна. Хасагдах системийн тоглолтын үед 2 баг тэнцвэл 15 минутаар 2 үе нэмж тоглуулна. 2 баг дахин тэнцвэл баг бүрээс 5,5 тоглогч торгуулийн цохил ( penality ) хийж ялагчийг тодруулна. Шүүгч үе бүр сэлгээ хийсэн, бэртсэн гэх мэт цагуудыг тооцон нэмэлт цаг өгнө. Тамирчдын алдааг шар хуудсаар торгоно. Дахийн алдаа гаргаж 2 дахь шар хуудас авбал улаан хуудас авбал тэр тоглогийг тоглолтоос гаргана. Нэг талбайд тухайн тэмцээний журмаас хамааран 3-5 сэлгээ хийж болно.
|