Анхаагийн блог

Alberto Aquillani ба AS Roma

Рийз Ромад 12 сарын өмнө очсоноосоо хойш Акуад тэр ямар гайхалтай клубд 7н жилийн турш тоглоод орхисонoo мөн Копууд болон дасгалжуулагынхаа тухай ярихаа хэзээ ч хойш тавиж байгаагүй гэсэн байна.


Акуа:" Рийз бол миний найз ба тэр надад Ливер-ийн тухай маш их зүйл яриж өгсөн. Мөн Рафа намайг энд ирэхэд их чухал үүрэг гүйцэтгэсэн. Рийз надад Рафаг намайг хөгжүүлж илүү сайн тоглогч болгож чаднаа гэж ятгасан ч бас нөлөөлсөн..."

"Би энд ирэхээсээ өмнө ч гэсэн Рафагийн тухай болон энэ багийн тоглодог стиллийг маш сайн мэддэг надад таалагддаг байлаа. Рафа намайг сонгосонд би өөрөөрөө бахархаж байна. Мөн Эдүардо /Eduardo Macia скоут/ ч намайг энд ирэхэд их чухал нөлөө үзүүлсэнийг дурдахь хэрэгтэй."

Торрэс болон Жеррардын дунд тоглох болсоныгоо тэрээр : "Иймэрхүү зиндааны тоглогч нартай тоглоно гэдэг үнэхээр сайхан хэрэг. Энэ баг бол сайн тоглогч нартай тэдгээр нь олон жилийн турш жигд тоглож байгаа бас өөрийн гэсэн тоглолтын арга барилтай гайхалтай баг. Энд ирэхээсээ ч нэлээн өмнө би Жеррардыг дэлхийн хамгийн хүчирхэг төвийн тоглогч гэж боддог байсан."

Мөн Акуа гэмтэл бэртэлийн асуудлыг өнгөрсөндөө үлдээж ПЛ-ийн тоглолтонд илүү дасан зохицож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Рафа түүнийг энд 5н жил тоглуулах гэж авчирсанаас 5н тоглолтонд тоглуулах гэж авчраагүйгээ хэлсэн байгаа.

"Би энд урт хугацаанд тоглох гэж ирсэн учраас гэмтэл тийм ч их асуудал учруулна гэж бодохгүй байна. ПЛ бол мэдээж дэлхийн хамгийн хүчирхэг лиг энд маш олон чухал сайн багууд тоглодог энд тоглох гэж байгаадаа тун ч их баярлаж байна."

"Бид бол мэдээж ПЛ-д түрүүлэх хамгийн их магадлалтай баг"

"Энд ирмэгцээ багийнхаа төлөө тоглож чадахгүй байгаа нь жоохон хэцүү байгаа ч би өөрийнхөө бүх л зүйлийг хурдан тоглохын төлөө зориулж хичээж байгаа ба хурдан тоглохыг хүсэж байна."

"Би энэ багт чухал тоглогч болж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Алонзо энд чухал хүн байсан ба хэдийгээр би яг тэрэн шиг стиллээр тоглодоггүй илүү хөдөлж тоглодог ч гэсэн түүний орон зайг нөхөж чадна гэдгээ мэдэж байна."

Акуа мөн төрөлх хотод нь 1984 онд болсон европын аваргын тэмцээнийг санаж явдагаа илэрхийлжээ.

"Бүх хүн Ливерийн тухай түүхийг мэддэг. европд 5н түрүүлсэн гэдгээрээ ч биш угаасаа л дэлхийн хамгийн алдартай багуудын нэг. "

"Би Ромд төрж өссөн ба тэнд болсон финал гэдэг миний хувид чухал зүйл байсан. Чи хэзээ ч иймэрхүү том багын өнгөрсөн түүхийг тоохгүй орхиж чадахгүй шүү дээ."

"Энэ миний амьдралд тохиолдсон чухал үйл явдлын нэг. Би одоо том багт байна би энд ирсэндээ баяртай байна."

Акуа мөн өөрийн төрөлх хот нутгаа орхиж гарсан шийдвэрээ тайлбарлажээ:

"Энэ маш чухал бөгөөд хэцүү шийдвэр байсан. Учир нь би Ромд төрж өссөн."

"Би өнгөрсөнд мөн одоо ч Рома гэдэг багийн том фен нь учраас энэ багийг орхисон шийдвэр нь миний амьдралдаа хийсэн хамгийн том сонголт байсан. Мөн би энэ наймааг хийсэн 2 талдаа ашигтай байсан гэж бодож байгаа."

"Би Ромад намайг Сери А болон үндэснийхээ шигшээд тоглуулах боломж олгож байсан явдалд болон Ливерпүүл шиг багт ирж тоглох бололцоо олгосон явдалд маш их баярлаж явдаг. "

"Би шигшээ багийн дасгалжуулагч Липпи-тай энд ирэхээсээ өмнө ярисан. Тэр надад энэ шилжилт нь шигшээ багд тоглох эрхд нөлөө үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Дэлхийн аваргад оролцох нь миний хувид нэр төрийн хэрэг, энэ том тэмцээнд шигшээ багтайгаа тоглохын тулд би энд маш сайн тоглох хэрэгтэйгээ мэдэж байгаа тийм ч учраас энд тоглох нь надад илүү их давуу талыг олгож намайг тоглогчынхоо хувид өсөн нэмэгдэхэд туслана гэдэгт итгэлтэй байна."


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 5-р хуудас Нийт хуудасны тоо: 15 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://www.sportiin-tsonh.net
http://www.liverpoolfc.miniih.com

Ангилалууд

Миний нүдээрх СПОРТ
Видео клип
Хичээлтэй холбоотой бие даалтууд

Сүүлийн бичлэгүүд

Microft excel дээр Web хийсэн нь
Microsoft EXCEL webiin nuur
Шинэ үеийн Liverpool клуб
FC liverpool - Бидний түүх
Alberto Aquillani ба AS Roma
Coldplay - Yellow
Inna - Love
O-Zone - Dragostea Din Tei
Minii durtai SPORT - Хөлбөмбөг
Зуны олимпийн XXXII наадамд нэрээ дэвшүүлсэн хотууд
Manai angiinhnii haritsuulalt
Alban baigullagiin butets
Map of Ulaanbaatar
Цалингийн хүснэгт
Бенитез : Роналду шилдэг нь биш

Найзууд

arch_tseegii
huslen
Pabunaa
Telmen
amigo
erida
idiomatic-dormant